ХУР · ДАН баталгаажуулалттай
Төрийн 100+ үйлчилгээ — нэг дороос
Татвар, даатгал, шүүх, тээврийн хэрэгсэл, төлбөр тооцоо — дугаарлалт, цаг алдалтгүйгээр. Зөвхөн баталгаажсан хэрэглэгчдийн аюулгүй орчинд.
Танд хэрэгтэй бүх үйлчилгээ
Төрийн болон хувийн салбарын үйлчилгээнүүдийг апп болон вэбээс шууд аваарай.
Хамгийн их эрэлттэй үйлчилгээ
- Автомашины торгуульУлсын дугаараараа замын хөдөлгөөний дүрэм зөрчлийн торгуулиа онлайнаар шалгаад, банкны аппликейшнээрээ шууд төлнө. Автомашин, мотоциклийн торгууль нэг дороос.
- Тээврийн хэрэгслийн албан татварАвтомашины албан татвар болон агаар, орчны бохирдлын төлбөрөө улсын дугаараар онлайнаар шалгаж төлнө. Татварын үлдэгдэл, задаргаа нэг дэлгэцээс.
- Албан журмын даатгалЖолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээ онлайнаар байгуулж, гэрчилгээгээ шууд авна. Хувь хүн, хуулийн этгээд, мэргэшсэн C, D ангилал.
- Автобусны тасалбарХот хоорондын автобусны тасалбараа чиглэл, огноогоор хайж, суудлаа сонгон онлайнаар захиална. Тасалбар шууд утсанд хадгалагдана.
- Улсын бүртгэлийн лавлагааИргэн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолтыг онлайнаар захиалж, и-мэйлээрээ PDF хэлбэрээр хүлээн авна.
- Шүүхийн тэмдэгтийн хураамжШүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаа шүүх, нэхэмжлэлийн дүнгээр тооцоолж онлайнаар төлнө.
- Тээврийн хэрэгслийн даатгалАвтомашины даатгалаа даатгалын хэд хэдэн компанийн санал, үнийг харьцуулан онлайнаар хийлгэнэ. Гэрээ, төлбөр, гэрчилгээ бүгд аппаас.
- Тээврийн хэрэгслийн бүрэн оношилгооАвтомашины бүрэн оношилгооны төлбөрөө улсын дугаараар онлайнаар төлж, дарааллаа хэмнэнэ. Төлбөр төлмөгц баримт үүснэ.
- Шилжилт хөдөлгөөнАвтомашины улсын бүртгэлийн шилжилт хөдөлгөөний төлбөрөө улсын дугаараар онлайнаар төлнө.
Яагаад Гэрэгэ гэж?
Бид төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг технологийн шийдлээр сайжруулж, танд тулгардаг асуудлуудыг хөнгөвчилдөг.
Баталгаажсан хэрэглэгчид
Хэрэглэгч бүр ХУР болон ДАН системээр баталгаажсан бодит хүн — хуурамч хаяггүй, найдвартай орчин.
Аюулгүй байдал
Таны мэдээллийн аюулгүй байдлыг стандарт шаардлагад нийцүүлэн тогтмол хангаж, тасралтгүй сайжруулдаг.
Хурдан
Бүртгэлээс эхлээд үйлчилгээ авах хүртэл ердөө 2 минут. Олон төрлийн төлбөрийн сонголттой.
Хэрэглэхэд хялбар
Бүх насны хэрэглэгчдэд ойлгомжтой загвар, үйлчилгээ бүрд танилцуулга, заавартай.
Үнэгүй
Аппликейшнийг татаж суулгахад ямар нэгэн нэмэлт төлбөргүй.
Өргөтгөх боломжтой
Бие даасан, олон талт дэд бүтэц — шинэ үйлчилгээ, шинэ холболтуудаар байнга тэлж байдаг.
Ердөө 2 минутад эхлээрэй
Аппаа татах
App Store эсвэл Google Play-ээс Gerege аппыг үнэгүй татна.
Баталгаажуулах
ХУР/ДАН системээр иргэний мэдээллээ нэг удаа баталгаажуулна.
Үйлчилгээгээ авах
100+ үйлчилгээнээс хэрэгтэйгээ сонгоод шууд төлбөрөө төлж, баримтаа аваарай.
Хэрэглэгчдийн сэтгэгдэл
Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг эрхэмлэдэг.
“Бүх төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо. Цаг хэмнэхээс гадна төлбөр тооцоо хийхэд хялбар.”
Баярмаа
Нийгмийн даатгалын ажилтан
“Гэрэгэ апп-аар төрийн үйлчилгээ, төлбөр тооцоогоо хялбархан шийдэж байна. Ойлгомжтой, аюулгүй, хурдан.”
Сүхбат
CEO at Gerege Core
“Энэ апп-ыг ашигласнаас хойш банк руу явах шаардлагагүй болсон. Олон үйлчилгээг цогц шийдсэн нь гайхалтай.”
Тэмүүжин
Хувийн бизнес эрхлэгч
“Төрийн үйлчилгээ болон төлбөр тооцоогоо ямар ч саадгүй хялбархан хийдэг болсон. Баярлалаа!”
Мөнхзул
Эмч
“Автомашины төлбөр тооцооны асуудлаа маш хурдан шийддэг болсон. Найдвартай байдал нь их таалагддаг.”
Ирмүүн
CEO
“Үйлчилгээ авахад хурдан, хэрэглэхэд ойлгомжтой, найдвартай. Танай хамт олонд амжилт хүсье!”
Жулдиз
Модел
Гэрэгэ платформ — таны гарт
Аппаа татаад ХУР/ДАН-аар баталгаажуулж, өнөөдрөөс л үйлчилгээгээ аваарай. Вэбээс QR уншуулаад шууд нэвтэрнэ.